Казакстаны ерөнхийлөгчийн орлогч Касым-Жомарт Токаев эрх баригч Нур Отан намаас сонгуульд нэр дэвшлээ. Ерөнхийлөгч асан Нурсултан Назербаев намын даргын хувьд Токаевыг өөрийнх нь үйл хэргийг үргэлжлүүлж чадна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Казакстаныг 29 жил удирдсан ерөнхийлөгч Назербаев өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр огцорсон бөгөөд Токаев ирэх зургадугаар сар хүртэл ерөнхийлөгчийн орлогчоор ажиллах юм.

Токаев ажлаа хүлээж авсан даруйдаа ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын есөнд товлосон бөгөөд нийслэл Астана хотыг Нурсултан гэж нэрлэсэн байна.

Мөн тэрээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жаэ Ин зэрэг гол холбоотнуудтайгаа уулзжээ.

Токаевыг ерөнхийлөгчийн орлогчоор сонгогдсоныг ард иргэд эсэргүүцэн жагсаж байгаа ба хамгийн сүүлд Ням гарагт Алмати хотод болсон марафоныг үймүүлсэн хоёр жагсагчийг 15 хоног саатуулахаар болсон байна.

Казакстан улсын сонгууль хэзээ ч шударга болж байгаагүй гэж Барууны ажиглагчид үздэг ч Токаев энэ жилийн сонгуулийг шударга, нээлттэйгээр явуулахаа амласан байна.

Токаеваас гадна Назербаевын охин, парламентийн дарга Дарига ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: SCMP, TRT world