Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтыг ерөнхийлөгчийн орлогчоор ажиллаж буй Касым-Жомарт Токаев 70 хувийн саналаар тэргүүлсэн байна.

Харин түүний гол өрсөлдөгч, сэтгүүлч Амирзан Косанов ердөө 15 хувийн санал авчээ. Тэрээр сөрөг хүчний намаас нэр дэвшсэн бөгөөд засгийн газраа ил тод шүүмжилдэг цорын ганц нэр дэвшигч юм.

Энэхүү санал хураалтын дүнг эсэргүүцсэн иргэд нийслэл Нур-Султан хот болон Алмати хотод жагсаал хийсэн байна.

Цагдаа нар жагсагчдыг хүчээр тарааж 500 гаруй хүнийг саатуулсны дотор сэтгүүлчид болон хүний эрхийн идэвхтнүүд байжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Казахстаны ерөнхийлөгчөөр 30 жил ажилласан Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр огцорсон юм. Улмаар тэрээр өөрийн тэргүүлдэг Нур отан намын гишүүн, сенатын дарга Касым-Жомарт Токаевыг орлогчоороо сонгосон байна.

Назарбаев 2015 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 98 хувийн санал авч ялалт байгуулсан юм. Уг сонгуулийг хянасан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 300 ажиглагчийн хэлснээр сонгууль ардчилсан хэлбэрээр явагдаагүй гэнэ.

Эх сурвалж: BBC, Al jazeera