Казахстаны сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Улт Тагдири намаас нэр дэвшигч Амирзан Косановыг бүртгэж авлаа. Ингэснээр ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын шүүмжлэгч, сөрөг хүчний улс төрч Муктар Абляазовын нэр дэвших боломжийг Казахстаны засгийн газар хааж байна ажиглагчид үзжээ.

Абляазов өнгөрсөн долоо хоногт сонгуульд нэр дэвшигчдийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр олон хүмүүс баривчлагдсан байна.

Тус улсын цорын ганц удирдагч Нурсултан Назарбаев 29 жилийн дараа ерөнхийлөгчийн суудлаас өөрийн хүсэлтээр огцорч буйгаа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн юм. Улмаар парламентын дарга Токаевийг ерөнхийлөгчийн орлогчоор томилсон байна.

Гэсэн ч Назарбаев Нур Отан намын дарга, Казахстаны аюулгүйн зөвлөлийн даргын үүргээ насан туршдаа үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. Тэрээр Казахстан улсыг эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч болгосон ч сөрөг хүчний байр суурийг үл тоомсорлодог гэдгээрээ олны шүүмжлэлд өртөж байжээ. Мөн Назарбаев Орос, Хятад болон барууны орнуудтай дотно харилцаатай байсан юм.

Барууны орнуудын үзэж буйгаар Казахстаны ерөнхийлөгчийн сонгууль шударга болж байгаагүй бөгөөд 2015 оны сонгуульд Назарбаев 98 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Эх сурвалж: Channel news asia