Казакстаны иргэд Бямба гарагт ерөнхийлөгч асан Нурсалтан Назарбаевийг эсэргүүцэн Нур-Султан, Алмати хотуудад жагслаа. 

Тус улсыг 30 жил удирдсан Назарбаевийн 79 насны төрсөн өдөр энэ сарын зургаанд болсон ба уг жагсаалд оролцогчид Нур-Султан хотын талбайн ойролцоо цугларсан юм. Улмаар жагсагчид цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн ба хэдэн арван хүн саатуулагджээ. 

Харин Алмати хотын иргэд гол хөлбөмбөгийн талбайн ойролцоо жагссан бөгөөд Казакстан сэр, Хөгшин эр зайл гэж хашхирсан жагсагчдыг цагдаа нар баривчилсан байна. 

Казакстаны дотоод хэргийг яамны мэдээлснээр энэхүү баривчилгаа нь олон нийтийн үймээн самуунаас сэргийлсэн арга хэмжээ байсан гэнэ. Тус улсын хуульд зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаах хийхийг хориглодог ба зөвшөөрөл бараг л өгдөггүй байна. 

Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард өөрийн хүсэлтээр огцорсон ч улсын удирдагч, аюулгүйн зөвлөлийн дарга хэвээр үлдсэн юм. Ийнхүү түүний ерөнхийлөгчийн орлогчоор томилсон Касым-Жомарт Токаев өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Үүнийг эсэргүүцсэн Казакстаны иргэд энэ удаагийнхаас илүү өргөн хүрээтэй жагсаал зохион байгуулсан ба 4000 гаруй хүн баривчлагдсан юм. 

Эх сурвалж: Washington post, Reuters