Казакстаны ерөнхийлөгчийн орлогч Кассим Жомарт Токаев нийслэл Астана хотын нэрийг Нурсултан болгон өөрчиллөө. Ингэснээр тус улсын ерөнхийлөгчийн албыг 29 жил хашсан ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевд хүндлэл үзүүлж байгаа гэнэ.

Ерөнхийлөгч асан Назарбаев энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдсэн юм. Гэсэн ч тэрээр эрх баригч нам болон аюулгүйн зөвлөлийн даргын ажлаа үргэлжлүүлэх бөгөөд Үндэсний удирдагч гэх албан ёсны нэрээ хадгалж үлдэх гэнэ.

Улмаар парламентын дарга Кассим Жомарт Токаев өчигдөр ерөнхийлөгчийн орлогчоор томилогдож тангарагаа өргөсөн бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл уг албан тушаалд ажиллах юм. Харин Назарбаевын охин Дарига Назарбаев парламентын дарга болжээ.

Ирэх оны дөрөвдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Дарига Назарбаев, Токаев болон ерөнхий сайд Аскар Мамин нар өрсөлдөх магадлалтай гэж шинжээчид үзсэн байна.

Эх сурвалж: BBC