Кени улсын Керико дунд сургуулийн шинжлэх ухааны багш Петер Табичи дэлхийн шилдэг багшаар тодорч нэг сая долларын шагнал авлаа.

Табичи цалингийнхаа 80 хувиар бүтэн болон хагас өнчин сурагчиддаа дүрэмт хувцас, сурах бичиг авч өгдөг байжээ. Учир нь тус сургуулийн нэг ангид 35-40 хүүхэд сурах ёстой байтал нэг ээлж 70-80 хүүхэдтэй хичээлдэг байна. Мөн сурах бичиг, багшийн хүрэлцээ муу, интернет сүлжээ байхгүй гэнэ.

Энэ жил 36 настай Табичи Кенид төдийгүй Африк даяар шинжлэх ухааныг сурталчилахыг хүсдэг бөгөөд залуу үеийн сониуч зан, авъяас, оюун ухаанд итгэж байгаагаа шагнал гардах үеэрээ хэлсэн байна.

Варки сангаас зохион байгуулдаг энэхүү тэмцээнд энэ жил 179 орны 10 мянган багш нэр дэвшжээ.

Эх сурвалж: BBC, Science alert