Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн Голден Стэйт Уорриорс багийн тоглогч Кевин Дюрант Бруклин Нетс багтай гэрээ байгуулна гэдгээ өөрийн инстаграмаар дамжуулан мэдэгдлээ. 

ESPN сайтын мэдээлснээр тэрээр дөрвөн жилийн хугацаатай 164 сая долларын гэрээ хийж магадгүй ч Уорриорстой гэрээгээ таван жилээр сунгавал 221 сая доллар авах юм.

NBA-ын бүх оддын тоглолтод 10 удаа оролцсон Дюрант энэ жил 12 дахь улирлаа өндөрлүүлээд байгаа ба карьерийнхаа туршид дунджаар нэг тоглолтод 34.2 оноо авсан үзүүлэлттэй байдаг. 

Дюрант 2016 онд Уорриорс багтай 31.5 сая долларын гэрээ байгуулаад хоёр жил дараалан NBA-ын аварга болжээ. Харин энэ онд бэртлийн улмаас хэд хэдэн тоглолт өнжиж улмаар Уорриорс аваргуудын шигшээгийн сүүлийн шатанд Торонто Рэпторст ялагдал хүлээсэн юм. 

Дюрантаас гадна Бостон Селтикс багийн Каири Ирвинг, Нью Йорк Никсийн ДеАндре Жордан нар Нетстэй гэрээ байгуулж магадгүй гэж ESPN сайт мэдээллээ.

Эх сурвалж: CNN, Global news