Цагдаа нар Аризона муж дахь хуучин KFC-ын эзэн Иван Лопесийг мөшгиж байхдаа тус түргэн хоолны газрын гал тогооноос Мексик хүртэл нүхэн гарц ухсан байсныг илрүүллээ.

Тэндээс нэг сая долларын үнэ бүхий 118 кг метамфетамин, зургаан грам кокайн, гурван кг фентанил, 21 кг хероин хадгалсан хоёр чингэлэг олдсон байна.

Уг нүхэн гарцны дамжих хэсэг 6.7 м гүн 1.5 м өндөр 90 см өргөн, 180 м урт бөгөөд Лопесийн Мексик дэх гэрийн унтлагийн өрөө хүртэл үргэлжилсэн байжээ.

Мансууруулах бодисыг нүхэн гарцнаас олсоор татаж гаргадаг байсан гэнэ.

Энэ нь анхны хар тамхи зөөвөрлөсөн тохиолдож биш ба хоёр жилийн өмнө Калифорни мужаас кокайн, марихуан зөөдөг 792.4 м нүхэн гарц илрүүлж байжээ.

Өнгөрсөн сард л гэхэд Америкийн хилийн харуулууд 15 кг хероин, 10,8 кг кокайн, 327 кг метамфетамин, 1900 кг марихуан тээвэрлэх гэж байсныг хураан авсан байна.

Эх сурвалж: BBC, Star telegram