Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгийн хойд хэсэг, зүүн аймгийн ихэнх нутгаар, 21-нд баруун аймгийн хойд, төвийн аймгийн баруун, зүүн аймгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. 

Салхи 20-нд Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. 

Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх гэнэ. 

Мөн Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.