Өмнөд Солонгосын Киа, Хюндэй машины хоёр литрын турбо хөдөлгүүрээс гал гарах магадлал бусад ижил хэмжээтэй машинтай харьцуулахад гурав дахин их байдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ.

Судлаачид 2011-2015 онд үйлдвэрлэсэн Киа Оптима, 2011-2014 оны Хюндэй Соната, 2013-2014 оны Хюндэй Санта Фе Спортс загварын машины хөдөлгүүрийг шинжилж үзсэн байна.

Автомашин үйлдвэрлэгчид энэхүү судалгаа гарсны дараа буюу нэгдүгээр сараас хойш эдгээр загварын 700 мянган машиныг эргүүлэн татсан байна.

Үүнээс гадна судлаачид 2,4 литртэй хөдөлгүүртэй машинд гал гарах магадлал бусад машинынхаас хоёр дахин илүү байгааг тогтоожээ. Гэвч компаний зүгээс энэ төрлийн хөдөлгүүртэй машинуудаа татаагүй бөгөөд үүний улмаас өнгөрсөн зун 2016 оны Киа Спортэж загварын машин хурдны зам дээр шатсан байна.

Эх сурвалж: ABC