Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ерөнхийлөгч Ши Жинпиний урилгаар Хятадад хийх гурав хоногийн айлчлалаа эхлүүллээ.

Ким Жон Ун өчигдөр эхнэр Ри Жол Жу болон бусад удирдах албан тушаалтны хамт тусгай хамгаалалттай галт тэргээр Хятадыг зорьсон байна. Энэ нь түүний Хятадад хийж буй дөрөв дэх айлчлал юм. 

Өнөөдөр удирдагч Ким Жон Уны төрсөн өдөр бөгөөд тэрээр Ши Жинпинтэй Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар ярилцаж магадгүй гэнэ. Улмаар уулзалтын үр дүнд Трамп-Кимийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтын тов тодорно гэж ажиглагчид үзэж байна. Хятад бол Хойд Солонгосын худалдаа, тусламжийн гол түнш юм.

Эх сурвалж: CNN, BBC, NHK