Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Орост айлчлал хийхээр төлөвлөж байгаа талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ. Мөн Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин Хойд Солонгост анх удаа айлчлал хийх гэнэ.

Гэвч одоогоор айлчлалын тов зарлагдаагүй байна. Мүн Жэ Ин уг мэдэгдлийг Майк Помпеогийн Хойд Солонгост хийсэн айлчлалын дараа гаргасан юм.

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн Ням гарагт Хойд Солонгост айлчилж Ким Жон Унтай уулзжээ.

Энэ үеэр тэд хоёр орны удирдагчдын хоёр дах дээд хэмжээний уулзалтыг товлох, өнгөрсөн тавдугаар сард хаагдсан Пунггэри муж дахь цөмийн туршилтын талбайд гадны шинжээчдийг оруулах талаар тохиролцсон байна.

Эх сурвалж: Reuters, New York times