Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пэгдү уулын ойролцоо байгуулсан шинэ хотыг нээж тууз хайчиллаа. Самжиён гэх тус хот нь орчин үеийн загвар бүхий 4000 өрхийн орон сууц, зочид буудал, цанын бааз, худалдааны төв, эмнэлэг зэрэг 380 барилга баригдах юм. 

Image result for kim jong un red ribbon

Мөн зарим барилга, байгууламжийг дахин засварлах гэнэ. KCNA агентлагийн мэдээлснээр уг хот нь Ким Жон Уны эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалтын нэг бөгөөд орчин цагийн соёл иргэншлийн хураангуй юм. 

Хотын бүтээн байгуулалтын төсөл хоёр жилийн өмнө эхэлсэн ч олон улсын хоригоос үүдэлтэй барилгын материалын хомсдлын улмаас зогсонги байдалд оржээ. 

Хотын бүтээн байгуулалтын ажилд залуусыг дайчлах ба хүний эрхийн идэвхтнүүдийн хэлснээр эдгээр ажилчид нь боолын хөдөлмөр эрхэлж магадгүй гэнэ. Учир нь барилгын ажилтнууд өдөрт 12 цагаар, 10-аад жил цалингүй, хангамж муутай нөхцөлд ажилласнаар их сургууль, Хөдөлмөрийн намд элсэх боломжтой болох юм. 

Эх сурвалж: BBC, The guardian