Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин нарын дөрөв дэх дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Ким Жон Ун Хятадын ерөнхийлөгч Ши Жинпиний урилгаар Бээжин хотод Даваа гарагт ирсэн байна.

Уулзалтын үеэр Ши Жинпин Трамп-Кимийн хоёр дахь уулзалтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж энх тайван тогтоох асуудалд хоёр Солонгосын харилцаа сайжирч байгаад талархсан байна.

Ким Жон Ун өнгөрсөн зургадугаар сард Сингапур улсад Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай анхны түүхэн дээд хэмжээний уулзалтаа хийсэн юм. Энэ үеэр тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудалд хамтран ажиллахаар тохирсон байна. Гэвч энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй бөгөөд хоёр тал удахгүй дахин уулзалт хийх талаар ярилцаж байгаа юм.

Ким Жон Ун өнгөрсөн гуравдугаар сард анх удаа Хятадад айлчилсан бөгөөд Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө нууцаар үргэлжлүүлж байгаа гэх хардлагаас үүдэн Хятад, Хойд Солонгосын харилцаанд сэв суугаад байна.

Эх сурвалж: BBC, RT