Ким Жон Уны ах Ким Жон Намын аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдсэн Индонезийн иргэн Сити Айсягийн хэргийг хааж суллалаа. Тэрээр гэм буруутай нь тогтоогдсон бол цаазаар авах ял сонсох байсан юм.

Айся 2017 хоёрдугаар сарын 13-нд  Вьетнамын иргэн Доан Ти Хуонтой хамтран Малайзын Куала Лумпур хотын нисэх буудал дээр Ким Жон Намын нүүрэнд VX гэх хорт бодис нялсан хэрэгт сэжиглэгдэж байсан юм.

Гэвч сэжигтнүүд аллагын талаар огт мэдээгүй бөгөөд өөрсдийгөө телевизийн дөнгөлтийн нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсон талаар мэдүүлэгтээ ярьсан байна.

Харин Хуоныг хэрэг үйлдсэн байж болзошгүй нотолгоо нэлээдгүй олдсон учир түүнийг үргэлжлүүлэн шалгах бөгөөд өнөөдөр мэдүүлэг өгснөөс хойших анхны шүүх хуралдаа суух юм.

Уг аллагад Хойд Солонгосын тал холбоогүй гэдгээ мэдэгдсэн ч хэрэг гардаг өдөр Малайзаас ниссэн Хойд Солонгосын дөрвөн иргэнийг мөн сэжиглэдэг бөгөөд тэднийг интерполоор хайж байгаа гэнэ.

Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Илийн том хүү Ким Жон Нам нь эцгийнхээ орыг залгаж магадгүй гэж яригддаг байсан ч түүний дүү Ким Жон Ун удирдагчийн суудалд суусан юм.  

Ким Жон Нам нь гэрийнхнээсээ хол хөндий байсан бөгөөд амьдралынхаа ихэнх үеийг Макау, Хятад, Сингапурт өнгөрөөсөн байна.

Тэрээр гэр бүлийнхээ Хойд Солонгосыг удирдаж буй байдлыг эсэргүүцдэг байсан ба 2012 онд бичсэн номондоо дүү Ким Жон Уныг удирдагч байх чадвар муутай гэж дүгнэж байжээ.

Эх сурвалж: BBCAl jazeera