Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны авга эгч Ким Гён Хю зургаан жилийн дараа олны өмнө гарч ирлээ. Тэрээр Бямба гарагт болсон Цагаан сарын баярын тоглолтыг Ким Жон Ун болон түүний эхнэр Ри Сол Жу нарын хамт үзсэн байна.

Ким Гён Хю хамгийн сүүлд 2013 онд олны өмнө гарсан ба түүнийг цөллөгдсөн эсвэл цаазлуулсан гэж ажиглагчид үзэж байжээ. Учир нь түүний нөхөр Жан Сон Тэк 2014 оны 12-р сард эх орноосоо урвасан, авлига авсан хэргээр цаазлуулсан юм.

Жан Сон Тэкийн үхлээс хойш Ким Гён Хюгийн нэр KCNA агентлагийн ямар ч мэдээнд дурдагдаагүй юм. Ким Жон Ун эцгийнхээ үхлийн дараа төрийн эрхийг авахын тулд өрсөлдөгчдөө устгасан ба тэдний нэг нь Ким Гён Хю байсан гэж зарим ажиглагчид үздэг байжээ.

Түүнчлэн Ким Гён Хюг архи их уудгаасаа болж өвчнөөр нас барсан гэдэг байв. Америкийн ажиглагчид түүнийг улс төрийн эрх мэдэлгүй, ердөө гэр бүлийн сайн харилцааг харуулах гэсэн бэлэг тэмдгийн үүрэгтэй гэж үзэж байна.

Ким Гён Хю нь Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны бага охин бөгөөд армийн генерал байсан юм. Тэрээр Ким Жон Уныг төрийн эрхэнд гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ажиглагчид үздэг байна.

Эх сурвалж: The guardian, BBC