Японы засгийн газар энэ сарын есөнд Ким Кардашиан Уэстын Кимоно брэндийн асуудлаар патентын газрын мэргэжилтнүүдээ Америк руу илгээнэ гэж мэдэгдлээ. 

Реалити шоуны од Кардашиан Уэст өнгөрсөн сарын 25-нд твиттерээр дамжуулан шинээр гаргаж буй дотуур хувцасны Кимоно гэх брэндээ танилцуулсан юм. Гэвч энэ нь Япончуудын шүүмжлэлд ихээр өртсөн байна. 

Үүнээс болж Кардашиан Уэст брэндийнхээ нэрийг өөрчлөхөөр болсноо мэдэгдсэн ч Японы тал цаашдын нөхцөл байдлыг хянахаар Америкийн патентын газрын төлөөлөгчидтэй уулзах гэнэ. Учир нь Кимоно нь 645-710 оны үед үүссэн, шагай шүргэм урттай, өргөн ханцуйтай Японы үндэсний хувцас юм.

Эх сурвалж: CNN, Japan today