Мэргэжлийн бокст хүч үзэж яваа МУГТ Н.Төгсцогт WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Гари Рассельтай аваргын төлөөх тулаанаа өнөөдөр хийлээ. Тэд 12 үеийн турш тулалдаж, 115:113 буюу ердөө хоёр онооны зөрүүгээр Н.Төгсцогт ялагдлаа. 

Тэрээр 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингд тулалдахдаа 11 удаа ялж, нэг ч ялагдалгүй байсан юм.

Харин Гари Рассель ийнхүү тав дахь удаагаа аваргын бүсээ хамгаалж үлдлээ. Тэрээр мэргэжлийн боксын рингд 11 жил тулалдахдаа 30 удаа ялсны 18 нь хүнд цохилтоор ялж байжээ.