Кореан эйр нисэх компани ирэх есдүгээр сарын гурванаас эхлэн Бусан Японы Саппоро хот хоорондын нислэгийг зогсоох гэнэ. Мөн ирэх сараас эхлэн хоёр орны хооронд үйлдэгдэх нислэгийн тоог бууруулах эсвэл жижиг онгоц ашиглах талаар ярилцаж байгаа гэж компаний төлөөлөгч мэдэгдлээ. 

Ийнхүү тэд Японы засгийн газрын эсрэг зарласан Өмнөд Солонгосын худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бойкотод нэгдэж байна. 

Өмнөд Солонгос нь Хятадын дараа орох Японы томоохон аялал жуулчлалын түнш бөгөөд өнгөрсөн онд нийт жуулчдын 24.2 хувь нь Солонгосчууд байсан гэдгийг Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас харж болно. 

Японы засгийн газар энэ сарын нэгэнд Өмнөд Солонгос руу гаргах өндөр технологийн материалд хориг тавьж зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан худалдаа хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Уг шийдвэрээс болж Өмнөд Солонгосын хагас дамжуулагч, дэлгэц зэргийн үйлдвэрлэлд хүндрэл үүсэх магадлалтай байна. 

Японы хоригийн шалтгаан тодорхойгүй байгаа ч Өмнөд Солонгос зэвсгийн экспортдоо хяналт тавьж чадахгүй Хойд Солонгост зэвсэг наймаалж байгаа гэж үзжээ. 

Эх сурвалж: Al jazeera, Korea times