Коронавирусын тархалт Ойрхи Дорнод, Европ болон Латин Америкийн улсад хүрлээ. Шинээр Румын, Норвеги, Хойд Македони, Грек, Гүрж, Афганистан, Пакистан, Лебанон, Алгери, Бразил зэрэг улсад вирус илэрсэн байна.

Вирусээр халдвартай улсууд

Өмнөд Солонгос, Иран болон Италид вирус маш эрчимтэй тархаж эхэлсэн ба Америкийн Халдвар хяналтын төв Америк улсад вирусийн тархалт үүсэх нь цаг хугацааны асуудал гэж хэлэв.

Энэ анхааруулгаас болж Америкийн бүх том хувьцааны үнэ гурван хувиар унаж, Ази болон Европын орнуудын зах зээл мөн бууралттай байна. 

Одоогоор дэлхийн 48 улсад 81412 хүн коронавирусээр халдварлаж, 2773 хүн нас барсан  байна. 

Эх сурвалж: CBS, Al Jazeera