Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс, эхнэр Рита Вилсон нар Австралид зураг авалт хийж байхдаа коронавирусээр халдварласан байна.

Тэд зураг авалтын дараа ядарч, бие нь өвдөж, ханиалгаж эхэлсэн учир вирусийн шинжилгээ өгчээ. Шинжилгээгээр вирусээр халдварласан нь тогтоогдож одоо гэртээ тусгаарлагдаад байна. 

Мөн Америкт NBA улирлын тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Учир нь, Юта Жазз багийн гишүүн Рүди Гоберт коронавирусээр халдварласан байна. 

Үүнээс гадна Италийн Ювентус багийн тоглогч Даниель Ругани халдвар авсан нь батлагдсан ба тэрээр хамгийн сүүлд энэ сарын найманд Интер Миланы эсрэг тогложээ. 

Одоогоор Руганитай холбоотой байсан бүх хүмүүсийг хяналтад авсан бөгөөд ихэнх нь Ювентус болон Интер Миланы гишүүд байгаа учир хоёр багийн тоглолтуудыг хойшлуулаад байна. 

Энэ явдлаас болж Италийн Серий А-г хойшлуулах эсвэл бүрмөсөн цуцлах шийдвэр гарах магадлалтай байгаа юм. Түүнчлэн Америк хөлбөмбөгийн Шотландын тамирчин вирусээр халдварлагдсан нь тодорхой болж, түүний нэгдүгээр харьцагчдыг тусгаарлажээ. 

Коронавирусээс болж олон улсын спортын 14 тэмцээнийг хойшлуулсан ба үүний ихэнх нь 2020 оны олимпын наадамтай холбоотой байна.

Эх сурвалж: ChicagoTribune, NBC