Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо 14.840-аар нэмэгджээ.  Энэ нь Лхагва гарагт бүртгэгдсэн тооноос 10 дахин их байна.

Ингэснээр нийт тохиолдол 60.240 болж, нас барсан хүмүүсийн тоо 242-оор нэмэгдэж, 1367 болсон юм. Учир нь, оношлуураас гадна уушгины зургаар вирусийг тодорхойлох аргыг хэрэглэж эхэлсэн байна. 

Хэдийгээр коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа ч Засгийн газар албан байгууллагуудыг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлсний дараа ажлаа эхлэх зөвшөөрөл өгчээ. 

Вирусын тархалтаас сэргийлэхийн тулд томоохон хотуудад өдөр бүр халдваргүйжүүлэх бодис цацаж байна. 

Image result for koronavirus disinfection truck

Эх сурвалж: SCMP, CBS news