Фанг Бин болон Чэн Кюши гэх хоёр залуу коронавирусийн талаарх бодит байдлыг илчилнэ гэсэн бичлэгийг Youtube сувагт энэ сарын нэгэн болон долооны өдрүүдэд байршуулсан юм. 

Гэвч бичлэгүүд Youtube сувгаас устгагдсан ба Фанг Бин, Чэн Кюши нар сураггүй болоод байна. Энэ талаар Хятадын удирдлагууд ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд бичлэгийг шэйрлэсэн хүмүүсийн хаяг шууд хаагдаж байгаа гэнэ.

Фанг Бин нь Уханьд бизнес эрхэлдэг ба хотоор машинтайгаа яван нөхцөл байдлын харуулсан анхны бичлэгээ байршуулсан юм. Үүний дараа эмнэлгийн автобусанд найман хүний цогцос байгааг харуулжээ. Гэтэл тус бичлэг гарсны дараахан Фанг Бин сураггүй болсон юм.

Харин Чэн Кюши нь Хонг Конгийн бослогыг сурвалжилж байсан ба эмнэлгүүдийн нөхцөл байдлыг харуулсан байна. Гэвч Чэн мөн л сураггүй болсон бөгөөд найзынх нь хэлснээр түүнийг хүчээр тусгаарласан гэнэ. 

Өнөөдрийн байдлаар коронавирусээр 65247 хүн халдварлаж, 1491 хүн нас бараад байна. Мөн Японд анхны нас баралт бүртгэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC, OnDemandNews