Дэлхийн улсууд коронавирусийг эмчлэх аргыг хайсаар байгаа ба 48 мянган хүн эдгэрээд байгаа юм. Зарим улс өвчин намдаагч, дархлаа сайжруулах, ханиад томуу, ДОХ, хоолойны эмийг хэрэглэж байна. 

Жишээ нь, Америкт эрүүл мэндийн даатгалгүй хүний эмчилгээний зардал 3000 гаруй доллар хүрэх магадлалтай байгаа юм.

Харин Хятадад ханиадны эсрэг эмчилгээг түгээмэл ашиглаж байгаа ба хамгийн ихдээ 1500 юанийн зардал гардаг байна. 

Хэрэв хувийн компани вирусийн эсрэг эм гаргаж авч чадвал тэр компанийн тогтоосон үнээр улсууд эмийг худалдан авна. Одоогоор есөн төрлийн вакциныг дэлхийн улсууд туршиж байна. 

Эх сурвалж: BusinessInsider, Statnews