Монголд анх удаа зохиогдсон Казахын курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд 11 улсын 130 тамирчин есөн жинд 44 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Манай улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн нэг жинд хоёр тамирчин оролцсон бөгөөд 17 бөх зодоглосон юм.

Улмаар манай бөхчүүд Азийн аваргаас таван алт, зургаан мөнгө, зургаан хүрэл нийт 17 медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тухайлбал, 66 кг-д Б.Эрдэнэбаяр, 82 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Түмэннасан, +100кг-д улсын начин Б.Серик, Үнэмлэхүй жингийн төрөлд улсын харцага Д.Анар нар аваргалсан байна. 

Казахын курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг 1000, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэн тамирчныг 300 долларын мөнгөн шагналаар, үнэмлэхүй жинд түрүүлсэн бөхийг 3000 доллараар байлсан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээний шилдэг тамирчнаар Японы тамирчин Sato Yuya, шилдэг шүүгчээр Украйны шүүгч Виктор Куропиотиик нар тодорчээ.

Дашрамд дурдахад, энэ удаагийн курес бөхийн ААШТ-д өндөр амжилт үзүүлсэн Монголын бөхчүүдээс ДАШТ-д зодоглох тамирчдыг сонгох юм. Өмнө жилийн ААШТ-нд манай тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл хүртэж, мөн бүх жинд медаль хүртсэн амжилт үзүүлж байжээ.

Тэмцээнийн медаль хүртсэн тамирчид:

55кг-ийн жинд

  1. TUTKYSHEV NARIMAN- KAZ
  2. Д.Бөхчулуун - MGL
  3. А.Хатансайхан - MGL
  4. ERDENGCHAOLU - CHN

60кг-ийн жинд 

  1. KHUANBAY YELAMAN - KAZ
  2. Б.Энэбиш - MGL
  3. Б.Алтанабагана - MGL
  4. NURIDDINOV SHOKHRUKH - UZB

66 кг-ийн жинд 

  1. Б.Эрдэнэбаяр - MGL
  2. Б.Самбуубуян – MGL
  3. ZHAANBAEV NURZHIGIT – KGT
  4. HUSEYNZODA MUHAMMADRAJAB – TJK

74 кг-ийн жинд 

  1. SATO YUYA - JPN
  2. Б.Пүрэвдаваа - MGL
  3. BESKEMPIR AIDAR – KAZ
  4. С.Баяртүвшин - MGL

82 кг-ийн жинд

  1. Б.Гаажадамба - MGL
  2. ESKANDARI MOSTAFA- IRN
  3. Б.Алтансүх - MGL 
  4. YESSENOV ZHAIDARBAY - KAZ 

90 кг-ийн жинд 

  1. Э.Түмэннасан - MGL
  2. Б.Тэнгис - MGL
  3. IKROMOV SARVAR - UZB
  4. RYSBAY AYAN - KAZ

-100кг-ийн жинд 

  1. ISSAGABYLOV MAKSAT - KAZ
  2. Г.Түвшинжаргал - MGL
  3. JURAEV ILKHOM - UZB
  4. Д.Цэрэнням - MGL

+100кг-ийн жинд

  1. Б.Серик – MGL
  2. SETTEN AIBAT - KAZ
  3. Х.Цогтгэрэл - MGL 
  4. KURBONALIEV DADAKHOM – TJK

Үнэмлэхүй жингийн төрөлд

  1. Д.Анар – MGL 
  2. AKHMETBEKOV BEKZAT - KAZ 
  3. YAZDANPANAH AHMAD - IRN