Кайли Женнер нэг тэрбум долларын орлоготойгоор Форбес сэтгүүлийн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад бичигдлээ. Ингэснээр тэрээр 21 настай дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байна

Кардашианы гэр бүлийн хамгийн бага нь болох Кайли 2015 онд Кайли Косметикс компаниа байгуулсан бөгөөд өнгөрсөн онд 230 сая долларын ашигтай ажилласан байна.

Өмнө нь Фэйсбүүк компанийг үндэслэгч Марк Зукерберг 23 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан юм.

Форбесын жагсаалтаас харахад Амазон компаний үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн хамгийн чинээлэг хүн хэвээр байгаа ба түүний орлого өнгөрсөн оныхоос 19 тэрбум доллараар нэмэгдэж 131 тэрбум долларт хүрчээ.

Харин Зукербергийн орлого 8.7 тэрбум доллараар буурсан нь Фэйсбүүк сүлжээний аюулгүй байдал алдагдснаас болж хувьцаа нь унасантай холбоотой юм.

Жагсаалтад багтсан 2153 тэрбумтны 252 нь эмэгтэй юм. Үүнээс Хятадын үл хөдлөх хөрөнгийн Longfor Properties компаний захирал Ву Яжун 9.4 тэрбум долларын орлоготойгоор хамгийн чинээлэг эмэгтэй тэрбумтан болжээ.

Мөн Америкаас хамгийн олон буюу 607, Хятадаас 324 тэрбумтан жагсаалтад багтсан бөгөөд 102 хүн хасагдаж шинээр 44 тэрбумтан нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Forbes, BBC