Киргизстаны ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев цагдаагийн аминд хүрсэн, төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдлаа. Мөн Прокурорын газрын мэдээлнээр Атамбаев нь зэвсэг биедээ авч явсан, хүн барьцаалсан, жагсаал зохион байгуулсан байна. 

Цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Атамбаевын гэрт дайрч орон баривчилгаа авуулах үеэр дэмжигчидтэй нь мөргөлдснөөс болж 80 хүн гэмтэж, 53 хүн эмнэлэгт хүргэгджээ. Мөн Атамбаевын дэмжигчид нэг цагдаагийн аминд хүрч зургаан цагдааг барьцаалсан байна. 

Атамбаев нь 2011-2017 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад авлигын хэргээр огцорсон бөгөөд цагдаа нарт мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм. 

Эх сурвалж: BBC, The guardian