Киргизстаны аюулгүй албаныхан ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевийн гэрт дайран орж түүнийг баривчлахаар оролджээ. Улмаар Атамбаевийн дэмжигчид цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарч нэг цэрэг амиа алдаж, 36 хүн шархадсан байна.

Атамбаев авлига авсан хэрэгт холбогдож өнгөрсөн зургадугаар сард парламентын шийдвэрээр огцорсон юм. 

Киргизстаны аюулгүй байдлын хорооны мэдээлснээр резинэн сумтай буугаар зэвсэглэсэн цэргүүд Атамбаевыг баривчлах тусгай ажиллагаа явуулсан байна. Гэтэл цэргүүдийг Атамбаевыг гэрт нэвтрэх үед дэмжигчид нь жинхэнэ сумтай буугаар гал нээсэн гэнэ. 

Гэрчүүдийн мэдээлснээр Атамбаевын дэмжигчид цэргүүдийн зэвсгийн булааж зургаан цэргийг барьцаалсан байна. Мөн Атамбаев одоо хүртэл гэртээ байгаа ба Засгийн газраас нь нэмэлт хүч илгээж магадгүй байгаа гэнэ.

Атамбаев нь 2011-2017 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба огцорсноос хойш цагдаа нарт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа юм. 

Эх сурвалж: BBCCNA