УИХ-ын гишүүн Л.Болд Ж.Батзандан нарыг Т.Чимгээ Б.Содномдаржаа нартай холбоотой төрийн нууцыг задалсан хэргээр шүүхэд дуудсан гэж мэдэгдлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүдээс байцаалт авсан байна. 

Гэвч УИХ-ын гишүүд Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг нийтэд үзүүлсэн нь улсын нууцыг задруулсан хэрэг биш гэлээ. Энэ талаар Ж.Батзандан хэлэхдээ, “Төрийн нууц гэдэг нь үндэстний эрх ашиг, аюулгүй байдалд хохирол учруулахуйц мэдээллийг хэлдэг учир дээрх мэдээллийг төрийн нууц гэж үзэхгүй” гэлээ. 

Мөн энэ үеэр хэлмэгдсийн өдрийг тохиолдуулан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардсан юм. 

Сануулбал, зургадугаар сарын дөрвөний 21:00 цагт МҮОНТВ-ийн Цаг үе, үзэл бодол нэвтрүүлэгийн үеэр Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийг үзүүлсэн байна.