A Star is Born киноныхоо дуугаар Оскарын шагнал хүртсэн дуучин Лэди Гага дахин шинэ кинонд тоглохоор болжээ. Тэрээр энэ удаад Alien, Blade Runner, Gladiator киноны найруулагч Ридли Скотттой хамтран Гуччи брэндийн захирал асан Мауризио Гуччигийн аллагын тухай кинонд тоглох гэнэ. 

Киноны зохиолыг Сара Гэй Фордений Гуччигийн ордон: Аллага, галзуурал, гайхамшиг, шуналын түүх номоос сэдэвлэсэн байна. Мауризио Гуччи нь Италийн Гуччи брэндийн үүсгэн байгуулагч Гуччио Гуччигийн ач хүү бөгөөд 1995 онд компанийхаа шатан дээр алагдсан юм. 

Лэди Гага уг кинонд Гуччигийн аллагад холбогдон 18 жилийн хорих ял авсан хуучин эхнэр Патрициа Геннианигийнх нь дүрд тоглохоор болжээ. 

Энэ жил 33 настай Гага анх 2013 онд Machete Kills кинонд тоглосон ба 2015 онд American Horror Story цувралын тавдугаар улиралд тоглож Телевизийн кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн юм. 

Мөн тэрээр энэ жил жүжигчин Брэдли Купертай хамтран A Star Is Born кинонд тоглосон бөгөөд Shallow дуу нь Оскарын наадмын Шилдэг киноны дуу болсон байна. 

Эх сурвалж: CNN, Buzzfeed