Лас Вегасын цагдаагийн газар хөлбөмбөгчин Кристиано Роналдогийн ДНХ-ыг явуулах хүсэлтийг Италийн шүүхэд гаргажээ.

Ювентус клубын довтлогч Кристиано Роналдо 2009 онд Лас Вегасын зочид буудалд Катрин Маёора гэгч эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон юм.

Маёорагийн хэлж байгаагаар тэрээр 2010 онд хэргийн талаар нууцлана гээд Роналдогоос 375 мянган доллар авсан байна. Роналдо энэ бүхнийг хуурамч гүтгэлэг, өөрийнх нь нэр хүндийг ашиглан олны анхаарлыг татах оролдлого гээд хэргээ хүлээхээс татгалзсан юм.

Португаль хөлбөмбөгчин Роналдо өнгөрсөн долдугаар сард Реал Мадридаас Ювентус клубт 126.5 доллараар ирсэн билээ. Тэрээр 2008, 2013, 2014, 2016, 2017 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчдөд олгодог Алтан бөмбөг шагналыг хүртэж байжээ.

Эх сурвалж: CNN, BBC