Самсунг, Хуавей зэрэг компаниуд нугалардаг утас бүтээж байгаатай зэрэгцэн Хятадын компьютер үйлдвэрлэгч Леново компани дэлхийн анхны нугалардаг дэлгэцтэй нөүтбүүкийг танилцууллаа.

Леново компани уг нөүтбүүкийг гурван жилийн турш боловсруулж байгаа ба 2020 онд ThinkPad X1 брэндийн нэг хэсэг болгон худалдаалж эхлэх юм.

Уг нөүтбүүк нь 13.3 инчийн 2K нягтралтай OLED дэлгэцтэй бөгөөд голоороо нугалардаг байна. Үүнээс гадна савхин гадаргуу, үзэгтэй ба 900 грамаас бага жинтэй байх гэнэ. Мөн bluethooth-ээр хулгана, гар, процессор холбон ашиглах боломжтой байна.

Эх сурвалж: The verge, Engadget