Мерседес багийн нисгэгч Льюис Хэмилтон энэ жилийн Оросын Гран прид түрүүлсэн ч ялалтдаа сэтгэл дундуур байгаа гэнэ. Учир нь түүний багийн нисгэгч Валттери Боттас Феррари багийн Себастиан Веттелийг хашиж байгаад багийн тушаалаар Хэмилтоныг урдаа оруулсан байна.

Энэ талаар Хэмилтон, “Энэхүү ялалт миний хамгийн ичмээр үйл явдал байлаа. Энэ өдрийг үргэлж санаж явах болно. Нисгэгчид түрүүлэх гэж уралддаг гэтэл бусдын төлөө ялалтаа алдана гэдэг аймшигтай зүйл. Би багийнхандаа ийм ялалтыг хүсээгүй гэдгээ тодорхой хэлсэн” гэжээ.

Ингэснээр Хэмилтон дэлхийн аваргын жагсаалтад Веттелийг гүйцэхэд 50 оноо дутуу байгаа ба тэд хоёул дөрвөн аваргын цом хүртээд байна.

Эх сурвалж: BBC, Supersport