Японы автомашин үйлдвэрлэгч Лексус компани ES 300h Version L загварын машины хажуугийн толины оронд камер суурьлуулсан бөгөөд жолоочийн урдах жижиг дэлгэцээр дүрсийг хянах боломжтой байна. Гэхдээ уг загвар нь ирэх сараас зөвхөн Японд худалдаалагдах юм.

Машин үйлдвэрлэгчид энэхүү шийдэл нь машины түлшийг хэмнэж, салхиний чимээг багасган аюулгүй байдал, үзэгдэх орчинг сайжруулна гэжээ.

Ялангуяа цаг агаарын таагүй нөхцөлд үзэгдэх орчинг тольноос тод харуулах гэнэ. Мөн эгнээгээ солих, зогсоолд байрлуулах үед камерийн байршлыг өөрчлөх боломжтой юм.

Өмнө зөвхөн тансаг зэрэглэлийн спорт машинд толины оронд камертай байсан бол Лексус ES нь анхны нийтийн хэрэглээнд зориулсан тольгүй машин болж байна.

Эх сурвалж: Driving