Лхам бурхан битүүнд айл бүрээр айлчлан ирж, амьд бүхний зовлонг нимгэлдэг тул гэрийнхээ тотгон дээр гурван ширхэг цас, мөс тавьдаг уламжлалтай.  

Зарим нутагт гэр дээрээ цас, аргал, өвс зэргийг тавьж, үүнийгээ Лхам бурхны хүлгийн ундаа гэж үздэг байна. Лхам бурхны унаанд тавьсан энэхүү өргөлийг шаш хэмээн нэрлэдэг аж. 

Монгол домог зүйд сайн үйлийн эзэн, Хан хурмаст тэргүүтэй цагаан зүгийн тэнгэр баруун зүгийг эзлэн суудаг бөгөөд муу үйлийн эзэн Атай улаан тэргүүтэй хар зүгийн тэнгэр зүүн зүгийг эзлэн эрхшээсэн гэдэг. 

Чухам үүний бэлгээр гэрийн баруун тотгонд сайн үйлийн эздийн өлзий хутгийн гэрэл гэгээг нэвтрүүлэхийн учраар цагаан чулуу, цас, мөс зэргийг тавьж, муу үйлийн сахиусны хор гамшгийг үргээхийн төлөөнөө харгана, шарилж хатгаж орхидог байжээ.

Соёлын үг хэллэгийн товч тайлбар толь номоос.