Форумын үеэр Олон улсын худалдааны танхимтай хамтран санаачилсан Open to Export уралдааны шалгаруулалтад тэнцсэн компаниудад шагнал гардуулсан байна. Үүнд манай улсын гоо сайхны бүтээгдэхүүний Ламур брэнд тусгай байрын шагнал хүртжээ.

Уг санаачилга нь дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийн олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ жилийн арга хэмжээ Олон улсын худалдаа 2030 онд сэдвийн дор зохиогдсон ба улс төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч, судлаач зэрэг 3000 гаруй төлөөлөгч оролцжээ.  

Сонирхуулбал, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Ламур брэнд 2014 онд байгуулагдсан юм. Брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан зээ дүү Лхамогийн нэрийг франц хэлний хайр буюу amour гэх үгтэй нэгтгэн компанийхаа нэрийг өгсөн байна.