Испаний Барселона багийн довтлогч Лионель Месси Эйбар клубтэй хийсэн тоглолтын үеэр Ла лигийн 400 дэх гоолоо хийлээ. Энэ нь түүний 435 дахь тоглолт байсан ба тэрээр лигийн бүх цаг үеийн хамгийн олон гоол хийсэн тамирчин болжээ.

Харин жагсаалтын хоёрдугаарт Ювентус клубын тоглогч Кристиано Роналдо 292 тоглолтод 311 гоол, гуравдугаарт Испаний домогт тамирчин Телмо Зарра 278 тоглолтод 251 гоол хийснээр бичигдэж байна.

Месси энэ улиралд Ла лигийн хамгийн олон гоол хийсэн тоглогчийн жагсаалтыг 17 оноотойгоор тав дахь удаагаа тэргүүлж байна.

Өдгөө 31 настай тэрээр 400 гоол хийсэн Европын таван том лигийн анхны тоглогч ба түүхэн дэх хамгийн олон буюу 500 гоолыг Чехийн лигт Жосеф Бикан оруулжээ. Лионель Месси 2005 оны тавдугаар сарын нэгэнд 17 настайдаа Барселона клубт анхны гоолоо хийсэн байна.

Тэрээр өнгөрсөн жилийн шилдэг тоглогчийн Алтан бөмбөг шагналд тавдугаар байранд орсон бөгөөд Реал Мадрид клубын товтлогч шагналыг хүрсэн юм.

Эх сурвалж: BBC, CNN