Барселона клубын довтлогч Лионель Месси Севилла клубтай хийсэн тоглолтын үеэр Европын лигүүдийн 420 дахь гоолоо хийж алдарт Кристиано Роналдогийн 419 гоолын дээд амжилтыг эвдлээ. Мөн Месси Ла Лигийн дараалсан 16 улиралд гоол оруулсан энэ зууны анхны тамирчин болжээ. 

Уг тоглолтод Барселона клуб Севиллаг 4-0-ээр буулгаж авсан ба үүний гурвыг нь Месси, нэгийг нь Луис Суарес хийсэн байна. Ийнхүү Барселона клуб Ла лигийн хоёрдугаар байранд буюу Реал Мадридын ард бичигдлээ.  

Месси хөлний гэмтлээсээ болоод Ла лигийн эхний дөрвөн тоглолтыг өнжсөн ба өнгөрсөн сарын 25-нд Вилларреал клубтай хийсэн тоглолтын үеэр ердөө 45 минут тоглоод шөрмөс татсаны улмаас сэлгээнд суусан юм. 

Эх сурвалж: Planet football, CNN