Лондон хотод орчноо 360 градус харах боломжтой дэлхийн анхны усан санг барих гэнэ. Энэхүү 600 мянган литрийн багтаамжтай усан сан нь 55 давхар барилгын дээвэр дээр хийгдэх бөгөөд бүх талууд нь шилээр хийгдэх юм.

Барилгын дээд давхарт байгаа хүмүүс усан санд сэлж байгаа хүмүүсийг доороос нь харах боломжтой байна. Сонирхолтой нь дээврийн усан сангийн гадна талд ямар ч шат байхгүй бөгөөд шууд усан сангийн дороос гарч ирдэг шат хийх гэнэ.

Мөн шөнийн цагаар усан сан бүхэлдээ гэрэлтэх ба салхины хурд, усны дулаан, түвшинг нь компьютерээр хянах юм. Үүнээс гадна усан санг барилгын агааржуулах системийн илүүдэл эрчим хүчээр халаахаар төлөвжээ.

Архитекторууд мөн барилгын дээд давхаруудад таван одтой зочид буудал барих ба усан сангийн барилгын ажил 2020 онд эхлэх юм.

Эх сурвалж: CNN, Engadget