Бид тоймлоё, Та унш

2019.11.13 Лхагва                                                  -12°C 2,702.33 Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


Архинд донтох өвчих 13 дахин нэмэгджээ

Манай улсад жилд 14 мянга гаруй хүн архины эмчилгээнд хамрагдаж, 1 хүнд 52.5 литр согтууруулах ундаа ногдож байна. Мөн 4779 цэгээр согтууруулах ундаа худалдаж байгаа ба литр тутамд нь ₮335-20010-н татвар ногдуулж байгаа юм.

Тэгвэл гадныхан архидалттай хэрхэн тэмцсэн бэ? 

Шведэд согтууруулах ундааг зөвхөн ЗГ-ын мэдлийн 441 дэлгүүрт зарж, 6-200 кроны татвар ногдуулсан байна. Ингэснээр 1 хүнд ногдох архины хэмжээ 19-р зуунд 44 литр байсан бол 2016 онд 9.2 литр болжээ. 

Хойд хөрш… 

Оросын ерөнхийлөгч Путин 2000 онд 23:00 цагаас хойш согтууруулах ундаа зарахыг хориглож, архины үнийг өсгөн, зар сурталчилгааг хориглосон байна. Улмаар архины хэрэглээ 40%-р буурч, эрчүүдийн дундаж наслалт 1990 оноос хойш 11-ээр нэмэгдэж, 68-д хүрчээ. 


Хогны машин 

Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймаг хуванцар хог бутлагч машинтай боллоо. Бутлагч машин цагт 300 кг хуванцар бутлах бол овор хэмжээ багасгагч нь 60 тн даралтаар цаас, гялгар уут, лаазыг шахаж УБ-т түүхий эд болгон нийлүүлнэ. Ингэснээр дахин боловсруулах 13 үйлдвэр түүхий эдээр тасрахгүй гэнэ.


200 айл яндангүй боллоо

ЧД-н дэд бүтцийн төв ашиглалтад орсноор 200 өрх төвийн дулаанд холбогдлоо. Цаашид 50 байршилд дэд бүтцийн төвийг барьж, 20-30 мянган өрхийг инженерийн шугамд холбох юм. Ингэснээр 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах аж.


Иран уран баяжуулалтаа нэмэгдүүлжээ 

Тус улс уран баяжуулалтаа 12 дахин нэмэгдүүлж, өдөрт 5.5 кг уран олборлож байгаа гэнэ. Гэвч энэ нь 2015 оны Ираны цөмийн гэрээг зөрчиж байгаа ч Ираны тал гэрээг мөрдөхгүй гэжээ. Уран баяжуулснаар цөмийн зэвсгийн хошуу үйлдвэрлэх боломжтой ч үүний тулд Иран баяжуулалтаа 90%-д хүргэх шаардлагатай юм.


18:00 цагаас хойш хоол идэж болохгүй

Учир нь хоол шингэх процесс 18:00 цагаас хойш удааширдаг ба хоол идвэл зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг байна. Мөн унтахаас өмнө хоол идэх нь цусны даралт буурахад саад болдог юм.

Таны сонорт


Image result for kids room icon Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр