Солонгосын Сеосан хотын Лотте компанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болж 36 хүний гэмтсэнээс хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Дэлбэрэлтийн үеэр ойр хавийн барилгуудын цонх хагарч, гаднах хананд эвдрэл үүсжээ.

Шөнийн 02:59 минутад болсон дэлбэрэлтийн дараа гал гарч гурван цагийн дараа галын бүрэн унтраасан байна.

Дэлбэрэлт үйлдвэрийн нафта шатаах тос боловсруулдаг хэсэгт үүссэн ба нафтагаас янз бүрийн химийн элемент гаргаж авдаг юм.

Одоогоор Лотте компани 10 үйлдвэрийнхээ долоог зогсоож, 08:00 цагт шуурхай хурал хийсэн байна.

Эх сурвалж: KoreaTimes, Yonhap