Бид тоймлоё, Та унш

2019.11.06 Лхагва                                          3°C 2,702.31 Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё 


Ургацын чанар тааруу байна  

Улсын хэмжээнд 380 мянган тн улаанбуудай хураасны 200 мянгыг гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан авчээ. Энэ зун бороо их байсан учир улаанбуудайн чанар тааруу, ногоон тариа их байгаа юм. Мөн 2020 оны тариалалтад шаардагдах үрийн нөөц бүрдэлт хангалтгүй байна.

Тодорхойгүй үр тариа 

Чийгээс үүдэлтэйгээр тарианы үзүүр харлах, тариан түрүүн дээр дахин соёолох зэрэг хүнсний болон үрийн буудайн стандартад заагдаагүй, тодорхой судлагдаагүй үзүүлэлтүүд илэрчээ. Иймд судалгааны дүнг Эрдэм шинжилгээний хүрээлэнд хүргүүлээд байна.

Улаанбуудайн хэрэгцээг 100% дотоодоос хангаж чадах уу? 
Тодорхойгүй байна. Гэхдээ жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай юм.


Төрийн мэдээллийг онлайнаас

АТГ-аас төрийн 5 байгууллагын мэдээллийг нэгтгэсэн Opendatalab.mn-ыг нэвтрүүллээ. Ингэснээр албан бичгээр л харилцаж авдаг байсан мэдээллүүд цахимд орсон ба сонгуулийн үеэр нэр дэвшигчид хэчнээн ₮-н хөрөнгөтэйг харж болох гэнэ. Мөн ямар компани хэдэн лиценз эзэмшдэг, хэчнээн тендер авсныг харж болно.


31 хоногт алдсан 16 амь

Он гарсаар 187 хүн аюулт үзэгдэл, ослоор нас барсны 16 нь 10 сард тохиолдсон байна. Гэвч нас барсан тохиолдлын 130 гаруй нь иргэдийн анхаарал болгоомжгүйгээс болжээ. Жнь: усны ослоор 80, гал түймрийн улмаас 51 хүн амиа алдсан юм. Иймд сонор сэрэмжтэй байж, цахилгааны аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас зөвлөлөө.


Грект ачааны машины хөргүүрээс 41 дүрвэгч олджээ

Дүрвэгчид бүгд эрэгтэй байсан ба хөргүүрийг унтраасан учир амьд байсан юм. Тэдний хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа ба 40 настай Гүрж жолоочийг баривчилжээ. Сүүлийн үед дүрвэгчдийг ачааны машины хөргүүрт тээвэрлэх хэрэг их гарч байгаа учир автозам дээр шалгалт хийх нь ихэссэн юм. Одоогоор Ойрх Дорнодын 1 сая гаруй дүрвэгч Грекээр дамжин Европ руу дүрвээд байна.


Утааны эсрэг лууван 

Энэтхэгийн эрүүл мэндийн сайд утаанаас хамгаалахын тулд лууван идэхийг иргэддээ уриаллаа. Учир нь Шинэ Дэли хотын агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин ихэссэн юм. Улмаар эрүүл мэндийн онц байдал зарлаж сургууль, цэцэрлэгийг хааж, нислэгийг цуцлаад байна.

Таны сонорт


Image result for diet icon" Таргалалттай хүүхдэд зориулсан Гэрлэн дохионы дэглэм.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал     


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр