Люксембургийн дахин сонгогдсон ерөнхий сайд Хавьер Беттелийн шийдвэрээр 2020 оноос эхлэн галт тэрэг, автобус, трамвайн үйлчилгээг үнэгүй болгох гэнэ.  Үүнээс гадна мариуханы хэрэглээг хуулиар зөвшөөрч, бүх нийтээр амрах хоёр өдөр нэмэх асуудлаар ярилцаж байгаа юм.

Люксембургийн нийслэл нь 110 мянган хүн амтай ч хот хөдөөгийн хооронд 400 мянга гаруй хүн зорчдог байна. Иймдээ ч дэлхийн хамгийн ачаалал ихтэй хотын нэг бөгөөд жолоочид 2016 онд дунджаар 33 цагийг замын түгжрэлд өнгөрөөжээ. Харин Люксембург улс бүхэлдээ 600 мянган хүн амтай бөгөөд Франц, Бельги, Германаас өдөрт 200 мянга гаруй хүн зорьчдог байна.

Тус улс энэ зун 20-оос доош насныхныг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах шийдвэр гаргасан юм. Мөн галт тэрэгний хоёр цагийн үйлчилгээг ердөө 2.2 доллар болгосон байна. Гэвч нэг, хоёрдугаар зэрэглэлийн зорчигдынг хэрхэн ялгах нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: The Guardian, Channel news asia