Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Лянь хө ресторан нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барихаар газар шорооны ажил хийж байна гэх гомдлыг иргэд НМХГ-т ирүүлсэн байна.

Улмаар мэдээллийн дагуу шалгалт хийхэд, тухайн байгууллага өргөтгөл хийхгүй барилгын гадна фасадыг шинэчлэх ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгчээ.

Гэвч барилгын үүдэн хэсэгт газар ухагч экскаватор байрлуулж, автозамын боржур давуулан явган хүний зам талбайг эвдсэн байжээ. Тиймээс газар шорооны ажлыг болиулж, рестораны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, зөрчлийн хэрэг нээсэн байна.

Сонирхуулахад, Нийслэлээс энэ жил нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан лангуу сүүдрэвч зэргийг буулгаж, орц гарц нээх ажлыг хийж байгаа юм.