Энэ сарын тэмцээнд манай улсын 22 сүмоч дөрвөн зиндаанд хүч үзэх бөгөөд башёгийн зүүн жигүүрийг Хакухо М.Даваажаргал барууныг Какүрюү М.Ананд манлайлах юм.

Харин их аварга М.Даваажаргал бэртлээс үүдэн энэ сарын башёг өнжихөөр боллоо. Тодруулбал, тэрээр өнгөрсөн есдүгээр сарын башёд ганцаараа нэг ч унаагүйгээр босоо түрүүлээд байсан юм.

Улмаар башёгийн дараа явагддаг тойргийн барилдааны үеэр баруун хөлийн өвдөгний хуучин гэмтэл нь сэдэрч өнгөрсөн сарын 18-нд өвдгөндөө дурангийн хагалгаа хийлгэсэн байна. Дурангийн хагалгаа амжилттай болсон ч бүрэн эдгээгүй тул тэрээр башёгийн банцүкэг зарлахад барилдах эсэхээ тэмцээний өмнө шийднэ гэдгээ мэдэгдсэн юм.

Ямартай ч өнгөрсөн башёд сүмогийн түүхэн амжилтуудаа эвдэж, аварга цолтойгоор 800 дахь, дээд зиндаанд 1000 дахь даваагаа авч сумогийн бас нэгэн оргил рекордыг тогтоож, дөрвөн башёгийн дараа зүүний магнайд дахин гарч ирсэн юм.

Сонирхуулахад, сүмогийн түүхэнд аварга цолтойгоор 800, дээд зиндаанд 1000 давсан нэг ч хүн байдаггүй ба дээд зиндаанд хамгийн их давааг Озэки Кайо 879 даваагаар авч байжээ.