Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацу башё энэ Ням гарагт эхлэнэ. Өмнөх сарын башё Хэйсей тооллын сүүлчийн башё гэдгээрээ онцлогтой байсан бол энэ удаагийнх Японы шинэ эрин болох Рэйва тооллын анхны башё юм.

Уламжлал ёсоор башёг Монгол хоёр аварга тэргүүлэн барилдах ёстой юм. Гэвч их аварга Хакухо М.Даваажаргал энэ сарын башёг бэртлийн улмаас өнжихөөр болжээ.

Тэрээр өнгөрсөн башёгийн сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай барилдаж давснаар нэг ч уналгүйгээр түрүүлж, дээд зиндаанд 42 дахь түрүүгээ хүртээд байсан юм. Гэвч уг барилдааны үеэр тэрээр баруун гарынхаа булчинг тасалсан нь энэ удаагийн башёг өнжих шалтгаан болжээ.

Ингэснээр Рэйва тооллын анхны башёд аварга Хакүрюү М.Анандаар манлайлуулсан 21 монгол сумоч мэргэжлийн сүмогийн таван зиндаанд хүч үзэн барилдах юм. Үүнээс Макүүчи буюу дээд зиндаанд манай таван бөх барилдана.

Тухайлбал, аварга  Хакүрюү М.Ананд дээд зиндааны зүүн жигүүрийг манлайлах бол өнгөрсөн башёд 13 даваатайгаар өндөрлүүлсэн Ичиножо А.Ичинноров Сэкиваки цолтой барилдах юм. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгашири зандааны гуравт, Дайшохо Ч.Шижирбаяр 16-д, Чиёошома Г.Мөнхсайхан 17-д эрэмбэлэгдсэн байна.