Тус хорооны хурал 10:00 цагт эхэлж, М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явууллаа.

Санал хураалтад 17 гишүүн оролцсон бөгөөд найм нь М.Энхболдыг огцруулахыг дэмжсэн найм, дэмжээгүй найм, хүчингүй санал нэг тоологдсон юм.

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг огцруулахыг дэмжихгүй гэх тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолыг 11:00 цагаас чуулганаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.

Сануулахад, УИХ-ын даргыг гишүүдийн олонхоор чөлөөлөх тухай Ерөнхийлөгчийг санаачилсан хууль энэ сарын 25-аас хэрэгжиж эхэлсэн юм. Улмаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр тогтсон юм.