Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн нийслэл Дели хотноо явагдаж байна.  ДАШТ-д 73 орны 333 боксчид өрсөлдөж байгаагаас манай улсын долоон тамирчин оролцож байгаа юм.

Өчигдрөөс хагас шигшээд тулалдах боксчид тодорч эхэлсэн ба манай улсын дөрвөн тамирчин тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Харин 48 кг-д О.Жаргалан, 54 кг-д М.Нандинцэцэг нар шөвгийн наймд, 60 кг-д М.Намуун шөвгийн 16-д үлдээд байгаа ба өнөөдөр M.Нандинцэцэг медалийн төлөө тулалдах юм.

Тэрээр эхний тойрогтоо Унгарын тамирчин Цабинаг, шигшээ наймд Хорватын боксчин Питеса Зелжанаг хугацаанаас өмнө ялж, өнөөдөр Марокко улсын Зохра Эз-Захроутай хүрэл медалийн төлөө тулалдана.

М.Нандинцэцэг нь өдгөө 30 настай төдийгүй сонирхогчдын боксын ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд улсын 10 удаагийн аварга, Инчён 2014 Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчин юм.