Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Бразилтай залгаа хилээ хаалаа. Ингэснээр Бразилаас ирэх хүмүүлэгийн тусламжийг Венесуэлд оруулах боломжгүй болж байна. Мөн тэрээр Колумбтай залгаа хилээ хааж магадгүй гэж мэдэгджээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Колумбын хил дээр байгаа Америкийн хүмүүнлэгийн тусламжийг хил давуулахаар хичээж байгаа ч Мадуро гадны тусламж авахгүй гэсэн байр суурьт хатуу зогсож байгаа юм. Учир нь тэрээр Америкийг өөрийг нь ерөнхийлөгчийн суудлаас унагах хуйвалдаан зохиож байгаа ба тусламж өгөх нэрийдлээр цэргийн хүч хэрэглэх гэж байна гэж үзжээ.

Улмаар энэ сард гадаад тусламжийн нэг цэг болох Карибын тэнгисийн Кукакао аралтай хиллэдэг агаар болон далайн тээврийн замаа хаасан байна.

Венесуэлчууд Мадурог эдийн засгаа сайжруулж чадаагүй байж хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоныг эсэргүүцэн жагсаал хийж байгаа ба Гуайдо өнгөрсөн сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарлажээ. Гуайдог Америк, Их Британи, Испани, Франц зэрэг 50 гаруй орон дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Орос, Хятад, Турк зэрэг улсууд Мадурог огцрох ёсгүй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian, RTE