Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Колумбтай залгаа хил дээр болсон үймээн самууны улмаас Колумбтай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдлээ. Улмаар Колумбын дипломатчдыг 24 цагийн дотор Венесуэлийг орхихыг шаардсан байна.  

Учир нь тус хилийн Кукута хотод цугларсан Америкийн хүмүүнлэгийн тусламжийг Венесуэлд оруулахыг олон мянган иргэд шаардаж жагссан байна. Венесуэлийн арми жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, хийн буу ашигласнаас болж 285 хүн гэмтэж таван хүн амиа алдсан бөгөөд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжигч 51 хүнийг баривчилжээ.

Гэсэн ч Бразилын хүмүүнлэгийн тусламж ачсан хоёр ачааны Венесуэлийн хилээр саадгүй нэвтэрсэн гэж Бразилын ерөнхийлөгчийн газраас мэдээлсэн байна.

Америк Колумбын Кукута хотод өргөн хэрэглээний барааны тусламж илгээсэн ч ийнхүү Мадурогийн эсэргүүцэлтэй тулгаран хилээр нэвтэрч чадаагүй байгаа юм.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн сард өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн орлогчоор зарласан бөгөөд өдгөө олон улсын тусламжийг хил давуулахаар ажиллаж байгаа юм. Гэвч ерөнхийлөгч Мадуро Америк тэргүүтэй орнуудын хүмүүнлэгийн тусламж өөрийг нь унагах гэсэн оролдлого гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNNReutersNBC news